Жи-сон бол мэргэжлийн луйварчин. Тэрээр зөвхөн хууль бус мөнгөний араас явдаг бөгөөд түүний хохирогчид бол зөвхөн луйварчид, гэмт хэрэгтнүүд. Гэвч Жи-соны жинхэнэ зорилго бол өөд болсон аавынхаа өшөөг алдарт луйварчин Жан Ду-чилаас авах байв. Ийнхүү тэрээр прокурор Пак Хэ-сүтэй хамтран ажиллаж эхэлснээр түүний сонирхолтой боловч аюултай нууцууд ил болж эхэлнэ.

Нэгэн цагдаагийн ажилтан дотооддоо мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хэрэгтэй болно. Тэрээр хэргийг ухах тусам томоохон гэмт бүлэглэлүүд оролцсон нь илрэх ажээ. Түүний амь өрссөн даалгаварын биелэх болов уу?

Нэгэн сурагч санамсаргүй байдлаар үлэг гүрвэлийн өндөг олж өндөгнөөс гарсан үлэг гүрвэлийг гэртээ тэжээнэ. Гэвч хорон санаат эрдэмтэн үлэг гүрвэлийг нь туршилтанд оруулахаар хүүгээс хүчээр булаан авахад өөрийн найзаа аврахаар хүү галзуу эрдэмтний эсрэг тэмцэнэ.

Нэгэн баян корпорацийн захирал A.R.I. хэмээх роботыг аюулт зэвсэг болгон ашиглахаар хулгайлуулах боловч нэгэн сайхан сэтгэлт хүү тус роботыг аврахаар хичээнэ.

Ду Ил-Чул мөрийтэй тоглоомд авьяастай нэгэн бөгөөд тэрээр домогт тоглоомчин ЧакВигийн хүү юм. Түүний аав нь тоглоомд заль хэрэглэснээсээ болж нэг гараа тайруулан, өөд болсон. Ил-Чул аавынхаа өшөөг авахын тулд мэргэжлийн мөрийтэй тоглоомын ертөнцөд орж, мөрийтэй тоглоомын домог болсон Эккюгээс суралцаж эхэлнэ. Түүний сонгосон зам нь зөв байх болов уу?

Өмнөд Солонгос, Хойд Солонгос, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт товлогдож, тус улсуудын төрийн удирдлагууд цугларахаар болно. Тус уулзалтаар Хойд Солонгосын цөмийн асуудал, Солонгосын хойгийг энхийн замаар зохицуулах талаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ч уулзалтын төлөөлөгчид хулгайлагдан, уулзалтад аюул учрав. Энэ л үед тагнуулын төв газрын дарга бусад улсуудын албаныхантай хамтран төлөөлөгчдийн эрэлд гарна.

2024 Он. Шинэ төрлийн Ковид-23 цар тахал дэлгэрч дэлхий даяар 110 сая хүний амийг авч оджээ. Аймшигт үйл явдлаас хайртай нэгнээ аврахын тулд тэд юу хийх вэ?

Нэгэн хүргэлтийн залуу хүргэлт хийж байхдаа цүнх дүүрэн мөнгө олно. Тэрээр тус мөнгийг өөртөө үлдээх гэж байгаад өөр нэгэн хүнд баригдчихав. Гэтэл нэг л мэдэхэд тус цүнхний талаар цагдаагаас эхлээд танхай этгээд гээд нийт 7 олон хүн олоод мэдсэн байлаа. Цүнхтэй мөнгийг хэн нь авах бол?

1979 оны 10-р сарын 26-нд Солонгосын Тагнуулын төв газрын дарга Ким Кю-Пён Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пакийг ална. Тус аллага болохоос 40 хоногийн өмнө, ТТГазрын өмнөх дарга Пак Ён-Как АНУ-с зохион байгуулсан олон нийтийн сонсголын үеэр эх орныхоо эсрэг мэдүүлэг өгөх гэж байсныг Ким Кю-Пён зогсоохоор хичээж байсан юм. Гэвч хэрэг хаанаас буруугаар эргэж, улсынхаа төлөө зүтгэж байсан Ким Кю-Пён яагаад гэнэт улсынхаа тэргүүнийг алах болсон шалтгааныг хэн ч мэдэхгүй байлаа. Тэрээр Ерөнхийлөгчийг чухам ямар шалтгаанаар алах хэрэгтэй болов?

1700 оны эхээр газрын зураг бүтээгч Жонатан Грин Оросын Алс Дорнодын газрын зургийг бүтээхээр эргэн ирэв. Тэрээр албан хүчээр Хятадад хүргэгдэн очсоноор Луугийн мастертай уулзах ажээ. Харин энэ үеэр Төмөр багт Оросын хаан Лондонгийн цамхгаас мултран Оросын усан онгоцоор зугтааж, луут тамганы нууцын эрэлд гарна. Тэд нууцыг тайлж чадах болов уу?

Украины нисэх онгоцны цэргийн баазыг нэгэн салаа цэрэг хамгаалдаг байлаа. Гэвч ямар ч сануулгагүй дайн эхэлснээр тус салааныхан өөрсдийн хариуцсан объектыг ямар ч ээлж, хүнсний тусламжгүйгээр хамгаалах хэрэгтэй болов. Тэдэнд тусламж ирэх хүртэл тэсэхээс өөр арга байсангүй. Тэд үхэл хаалга тогшиж, хүнд хэцүү цаг үе тулгарсан ч эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, бүхэл бүтэн дөрвөн сарын турш тэсэж чаджээ. Тэдгээр зоригт цэрэг эрсийн агуу түүхийг 2014 онд болсон бодит үйл явдлаас сэдэвлэсэн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Нэгэн зохиолчид өөрийн номын зохиолыг дуусгахад бэрхшээл тулгараад байлаа. Ийнхүү тэрээр өөрт тулгарсан бэрхшээлээсээ салахын тулд тайван амгалан газрыг зорин нэгэн тосгонд ирэв. Гэвч түүнийг ирснээс хойш түүний байрласан байшинд хачин жигтэй зүйлс тохиолдож эхэлнэ. Өдөр ирэх тусам аймшиг дагуулсан тэрхүү байшинд чухам юу нуугдаж байсан бол?

АНУ -д ковид-19 вирусын үеэр хүмүүс олноороо өвчилж эдийн засгийн хямрал болно. Энэ хямралын үеэр цагаач иргэд хамгийн их хохирсны нэг нь Индра гэх монгол эмэгтэй байлаа. Тэрээр мөнгөний асуудалд орж байрны түрээсээ төлж чадахгүй байх үедээ ойд их хэмжээний мөнгө нууж байхыг харснаар адал явдал эхэлнэ

Төрийн тусгай хамгаалалтын ажилтан Хатантөмөр, Хангай хоёр үй зайгүй анд нөхөд. Тэд нэг бүсгүйд дурласан бөгөөд түүнийг Цэлмэг гэдэг. Цэлмэг Тагнуулын ажилтан. Галдан гэгч мансуурах донтой гэмт хэрэгтэн, Экс ерөнхийлөгч Эрдэнэд өс санаж алахаар санаархана. Цэлмэг өөрт нь хайртай хоёр залууд улс дамжин гүйцэтгэх захиалгат аллага хийхийг санал болгодог. Хатантөмөр зөвшөөрөөгүй бол Хангай зөвшөөрнө. Хатантөмөр экс ерөнхийлөгч Эрдэнийн хамгаалагчаар томилогддог. Зам нь салсан найзуудад уулзах өдөр бий...

Мөнгөнбороо эхнэр Ариунсэтгэл, охин, хүүгийн хамт амьдардаг, аз жаргалтай гэрийн эзэн. Гэтэл өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. Эхнэрийнх нь бие өвдөж, савны хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдож гадагшаа эмчилгээнд явах болно. Энэ хооронд Мөнгөнбороо нүдэнд дулаахан, даруухан эмэгтэйг хүүхэд асрагчаар хөлслөхөөр болно

Амьдралын сайнтай муутай олон хатуу бэрхийг багаасаа туулсан ч дотроо хүн чанараа алдаагүй тэр л нэгэн хүний бага наснаас өдийг хүртэлх амьдралын сэтгэл уярам түүхийг өгүүлнэ. Осоржамаа, амьдрал бол...

Тун чадварлаг 5 залуу "Carcharias" хэмээх томоохон, нууцлагдмал корпорацид ажилд орохоор сонгон шалгаруулалтанд оролцоно. Гэвч сүүлийн шалгаруулалтын өмнө тэд хулгайлагдан зугтахын аргагүй өрөөнд сэрэх бөгөөд "Carcharias"-н захирал буюу “ажил олгогч” гэдгээс нь өөр юуг нь ч мэдэхгүй хүнээс дуудлага аван, сүүлийн шатны шалгаруулалт эхэлсэн гэдгийг мэднэ.

Жейк О 'Нил бол энгийн амьдралд дасан зохицохыг хичээж буй чадврарлаг тэнгисийн цэргийн командлагч юм. Гэвч нэг өдөр түүнээс өмнөх найз бүсгүй Жейд нь эцгийнхээ нууцлаг үхлийн үнэнийг олж тогтооход туслахыг хүсэх бөгөөд тус хүсэлтийг хүлээн зөвшөөрснөөр Жейк гэмт хэргийн торон сүлжээнд орооцолдож байгаагаа мэдсэнгүй.

Нийт 198 с 145 -168 харуулж байна