Иван бол тоглоом зохион бүтээгч болох мөрөөдөлтэй хүү. Тэрээр залуу тоглоом бүтээгчдийн уралдаанд түрүүлснээр нэгэн хачин наадаг шивээсийг шагнал болгон авах ба тун удалгүй тус шивээс нь Иваны аавын аав бас өвөөтэй нь холбоотой гэдгийг олж мэднэ. Гэвч үүний төлөөсөнд түүний аав ээж нь гэнэт алга болж, Иван аав ээжийгээ хайн тоглоом бүтээгчдийн хот болох Зин-г зорьсноор түүний адал явдал эхлэнэ.

Зэвсэгт дээрэмчин, томоохон гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжлагдаж байгаа Жэк Криган эцгийнхээ үхэл, хулгайлсан мөнгөнийх нь талаарх үнэнийг хайж байлаа. Гэвч өөрийгөө эрсдэлд оруулан байж олж авсан үнэн нь өөрийнхөө өнгөрснийг хүртэл эргэн харахад хүргэнэ.

Жэйдэн Миллер бол ээжтэйгээ хамт хэзээ мөдгүй гудамжинд гарах дээрээ тулсан авто засварчин. Гэвч тэрээр домогт дасгалжуулагч Двэйн Тэйлортой учирснаар боксын рингэн дээр гарах бөгөөд боксын ачаар зовлон бэрхшээлүүдээсээ нэг нэгээр салж эхлэнэ.

Тара бол сайн залуутай учирч, удахгүй хуримаа хийх гэж байгаа азтай бүсгүй. Гэвч хуримын өмнөх үдэшлэг дээрээ Патрик хэмээх сэтгэл татам боловч сэтгэцийн эмгэгтэй залуутай учирна. Ганц шөнийн алдаа нь ямар их асуудал араасаа дагуулах бол

Гэр бүлээ тэжээж, мөнгөний төлөө хар ажил хийхээр явдаг бүлэг хүмүүс байхад, Солонгос мөрөөдөл тээн, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөгжингүй улсыг зорьдог хэсэг ч бий. Тэдний нэг нь Солонгосын томоохон их сургуулийн докторантад суралцаж байгаа Чингүүн юм. Түүний ур чадварыг сайшаасан багш нь нэгэн корпорацийн ерөнхийлөгчид Чингүүнийг ажилд авахыг санал болгоно. Компанийн ерөнхийлөгч, модель бүсгүй хоёрын амрагийн харилцааг олон нийтээс нуун зохицуулж, ажилдаа идэвх санаачилгатай байснаар Чингүүнийг Хүнсний салбарын захирал хүртэлх албан тушаалд дэвшүүлнэ. Гэхдээ түүний хариуцсан салбарын зарим дэлгүүр асар амжилттай байгааг гайхаж мөрдсөнөөр томоохон бүлэглэлийн гэмт хэрэгтэй орооцолдоно. Чингүүний Солонгос мөрөөдөл биелж, амжилттай бизнесмэн болж чадах эсэх нь зөвхөн түүний сонголтоос хамаарна.

Амжилттай яваа гурван гэмт хэрэгтэн нэгэн агуулахад урхинд орсоноо мэдэх ба бүр ч дор зүйл тэднийг тэнд отож буй нь зогсохоо мэдэхгүй алуурчин нохой байлаа..

Хоёр эрдэмтэн хамтран эртний хүний ДНК-г ашиглан неандерталь хүнийг дахин бүтээх гэж оролдоно. Энэхүү туршилтынхаа үр дүнд тэд Виллиам хэмээх хүнийг бүтээх боловч тун удалгүй түүний өвөрмөц бие махбодь, зан чанар нь түүнтэй тааралдсан бусад хүмүүсээс айж, дайсагнахад хүргэнэ.

Зуны танилцуулга хичээл хийж явсан цэцэрлэгийн хоёр ангийн нийт 24 хүүхэд Дархан хотын ойролцоох ойгоос сураггүй алга болно. Улс даяараа хөдлөөд хүүхдүүд олдсонгүй . Гэмт хэргийн сэжиг таавар, логик дүгнэлтийн хязгаарыг давсан хэрэг болж хувирна. Энэ хэрэг дээр үүрэг авсан мөрдөгч Шонхоо, дүүгээ алдсан сэтгүүлч Номин, сэтгэц судлалын лабраториос оргосон өвчтөн Сэлмээ нар хүүхдүүдийн эрэлд гарна. Тэднийг асар олон жилийн жихүүдэс хүрэм түүхүүдийг өөртөө хадгалсан ой, мөн хаа байгаа нь үл мэдэгдэх ойн гүн дэх байшин хүлээж байлаа.

Коллежийн оюутан Тоодой ангийн хөвгүүн болох Бороогийн дотуур байранд шалгалт шүүлэг дөхсөн энэ үед хэсэг хугацаанд амьдархаар хүрч ирнэ. Гэтэл тэрхүү оюутны байранд 50-иад жилийн өмнөөс эхтэй учир битүүлэг орооцолдсон үйл явдлууд ар араасаа хөвөрч эхлэнэ. Хаана хүрч, хэрхэн төгсөх нь тодорхойгүй...? Скаут хүүхдүүд балар ойг туулан нэгэн цэг дээр очих ёстой. Багын андууд болох Сэлмээ найз Бууяа -гын хамтаар нэг баг болж аян замд гарна. Аялалын эхэнд Бууяа ойн гүнээс эмэгтэй хүний зүүлт олсон нь аз байв уу? эз байв уу...?

Дуулиант "Уотергейтийн хэрэг"- ийн бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино. 1972 онд ерөнхийлөгчийн сонгууль болохоос 4 сарын өмнө нэгэн асуудал шуугиан дэгдээсэн нь Вашингтон хотын Уотергейт зочид буудалд байрлаж байсан Ардчилсан намын үндэсний хорооны төв байранд сонсох төхөөрөмж байрлуулсан 5 хүнийг саатуулсан явдал байлаа. АНУ-ын холбооны мөрдөх товчоо улс төрчдийг тагнаж, чагнаж нэг нам, улс төрчийн гар хөл болсон тухай бодит түүхийг өгүүлнэ

Өөрөө бэлгийн харьцаанд орж үзээгүй ч тэр сэдвээрээ бусдад зөвлөгөө өгч мэргэшсэн, 30 настай эмч залуу тархины хорт хавдрын хагалгаанд орно. Хагалгааныхаа дараа тэрээр бие махбодь, сэтгэл санааны өөрчлөлтийн улмаас хэцүүхэн байдалтай байсан ч хөрш айлын бүсгүйгээ эргүүлэх гэж оролдож эхэлснээр түүний хүндхэн, хөгтэй явдлууд үргэлжилнэ.

Дөлгөөн, Нямбаяр, Хосоо, Чингүүн, Сарнай нар багын сайн найзууд. Гэвч хүүхдүүдийн цуу яриа, худал үг, ятгалганд автсан Нямбаяр, Дөлгөөнтэй муудалцаж тэдний нөхөрлөлийн хооронд сэв сууна. Үүнээс болж Нямбаяр өөрөөсөө үе мултарсан, буруу гарын залуустай нийлдэг болов. Харин Дөлгөөн болон бусад найзууд нь Нямбаярыг буцааж эгнээндээ нэгтгэхийн тулд Цэнгэлээс тусламж хүснэ. Тэдний нөхөрлөл эргэж нийлэх болов уу?

Гэр бүлийн хараа хяналт, төгсөх ангийн хичээл номноос залхсан Ананд гэх махлаг хүү төрсөн өдрөө хайртай охин, сайн найзын хамт тэмдэглэхээр төлөвлөнө. Гэвч сургуулийн дээрлхүү хүү Том тамирын балгаас болж бүх зүйл бүтэлгүйтнэ. Ананд сэтгэлээр унан суух үед түүний бяцхан дүү охин нэгэн бялуу бэлэглэж хамтдаа хүслээ бодон лаа үлээнэ. Маргааш нь сэрвэл түүний амьдралд хачирхалтай адал явдлууд угтана. Түүнийг ямар адал явдлууд угтаж, хэрхэн даван туулах бол?

Эх орондоо хаягдаж гэр бүлээ хүртэл алдан Өмнөд рүү дүрвэсэн шилдэг тусгай ажилтан Жи Дүнчоль. Түүнд нэг л үүрэг бий. Эхнэр, охиныг нь хөнөөсөн хүнийг олох. Мөрөөр мөшгөсөөр дуудлагын жолооч хийж байсан Дүнчоль өөртэй нь дотно байсан ганц хүн, захирал Пак алагдахад харж таарав. Пак захирлыг үхэхээсээ өмнө үлдээсэн зүйлийг авсан Дүнчоль хэрэгт сэжиглэгдэж мөрдөгдөнө

Тэнгэрийн чулуунаас төрсөн сармагчин нь ер бусын хүчийг олж авдаг бөгөөд өөрийн байр сууриа олохын тулд бурхад болон чөтгөрүүдийн аль алинтай нь тулалдах ёстой болно.

Шөнөөр галт тэрэгний буудалд кино зураг авч байна. 2 эрэгтэй алуурчин, эмэгтэй алуурчин, зөөгч, багш, гэмт хэргийн босс нэмж авна. Өшөө авалт нэмнэ. Нууц бол алдагдсан урлаг гэж хэн хэлсэн бэ?

Hellboy Англид очиж, өөрийн дайснуудыг устгах хэрэгтэй болно. Гэвч тэдний тулаан дэлхийн төгсгөлийг авчрах хэмжээнд хүрэхэд тэрээр үүний эсрэг зогсон, хүн төрөлхтөний хувь тавиланг аврахаар сэтгэл шулуудна.

Артур Бишоп урьд хийдэг байсан ажлаа орхиж тайван амьдрахыг хүссэн боловч түүний дайснууд хайртай бүсгүйг нь олзолно. Яах ч аргаггүй байдалд орсон тэрээр дэлхийн талыг туулж 3 том аллага үйлдэх хэрэгтэй болдог. Гэвч энэ бүх ажиллагаа санаандгүй болсон мэт харагдах ёстой.

Их Британий ерөнхий сайд учир битүүлгээр нас барна. Барууны ертөнцийн орнуудын бүх удирдагчид оршуулганд нь оролцохоор цуглана. Алан хядах бүлэглэл дэлхийн нөлөө бүхий удирдагчдыг хөнөөхөөр төлөвлөж байлаа.

Өтөлж яваа Рок одын эхнэр нь Чил – д амралтаар явж байхад нь хулгайлагдсанаар үйл явдал сонирхолтойгоор өрнөнө

Чусоны шилдэг мөрдөгч Ким Мин, Чусонд хуурамч мөнгө үйлдвэрлэгч сүлжээг илрүүлэхийг хичээх бөгөөд алга болсон бяцхан охиныг олохыг хичээнэ.

Jacq Vaucan бол ROC роботын корпорацын роботуудын хувьсан өөрчлөгдөж, үйл ажиллагааны чиглэлээс гажиж байгаа эсэхийг мөрдөн шалгадаг даатгалын ажилтан юм. Тэрээр ажлаа хийх явцдаа хүн төрөлхтний ирээдүйд нөлөөлөх маш том үр дагаврыг олж мэддэг.…

Нийт 198 с 169 -192 харуулж байна