Энэхүү хүүхдийн киног энэ цаг үеийн бүх хүүхдүүддээ зориулан “Зорилготой залуу гэр бүл” НҮТББ, Замын цагдаагийн алба, Бодь даатгал компаниудтай хамтран бүтээв. Кино эхлэхэд сурагч Дээгий зуны амралтаар болсон хамгийн сургамжит өөрт тохиолдсон болсон явдлаа ярихаар самбарын өмнө гарч зогсоно.Хар багаасаа нөхөрлөсөн дөрвөн гэр бүлийн найзуудын хүүхдүүд болох Баатар, Дээгий, Хулан, Золбоо нар мөн л багаасаа бие биенийгээ мэдэх боловч тэд аав ээж нар шигээ сайн найзууд биш. Нэг өдөр тэднийг аав ээж нар нь Баатарын гэрт үлдээж аялалд явах болно. Эцэг эхчүүд бид заримдаа хүүхдүүддээ том болсон байж гэдэг үгийг амьдралдаа өргөн хэрэглэж хүүхдүүддээ том болсон гэдэг итгэлийг хүлээлгэхийг хүсдэг.Гэсэн ч тэд бол хүүхэд гэдэгийг бид үргэлж санаж байх хэрэгтэй.Ингээд л ээж аавыг эзгүйд хүүхдүүд том толгойлон шийдвэр гаргаж адал явдалтай, саад бэрхшээлтэй учиран байж асуудлыг шийднэ.

Баатраа,Золбоо, Хулан,Дээгий дөрөв найзалдаг бөгөөд Дээгий өнөөдрийг хүртэл аавтайгаа огт уулзаж үзээгүй. Дээгийгийн ээж нь гадаадруу сургуульд явж дээгий эмээ дээрээ үлдэнэ. Ингээд санаандгүй эмээгийн гэрээс аавынхаа захиаг олсноор найзуудын адал явдал эхлэж шинэ танилуудтай болж том 6 толгой болно

Монгол хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг Том толгойтын адал явдал цуврал киноны 3-р анги “Том амжилт” Ангийнхаа хөвгүүдэд байсхийгээд л гөвшүүлчихдэг Баатараа, Золбоо хоёр нэгэн охинтой санамсаргүй таарч шохоорхон араас нь спортын төв ордон руу орсон нь самбо бөхөөр хичээллэдэг охин байлаа. Охиныг дуурайн самбо бөхөөр сонирхон хичээллэж олон саад бартааг даван туулж тэвчээртэй хандсан нь хожим амжилт руу хөтлөх алхам болдог. Гадаад явах эрхтэй тэмцээнд оролцож үеийн найзууддаа үлгэр жишээ болон тэмцээнд шалгарсан тэд үеийнхээ болоод сургуулийнхаа дээрэлхүү нөхдөд амжилтаар хариу барьж европ тиврүү тэмцээнд явж буйгаар өндөрлөдөг.

Спарк бол өөрийн найзууд болох Чанк болон Викс нарын хамт нэгэн орхигдсон гариг дээр амьдардаг, өсвөр насны сармагчин юм. 13-н жилийн өмнө тус гаригийн хяналтыг Зонг гартаа авсан ба Спаркийн гэр бүлийг хорогдох байр руу нүүлгэн шилжүүлж байжээ. Гэвч, Зонг нь хорон санаа гаргаж, гариг ертөнцийг бүхэлд нь устгах гэж байгааг хэн мэдсэнгүй. Түүнийг зогсоож чадах цор ганц нэгэн нь Спарк байлаа.

Гэрээсээ хол төөрсөн бяцхан муужгай гэртээ эргэж харих замаа ололгүй төөрнө. Харин түүнд Босс нэртэй ухаалаг муур тусласнаар тэдний өхөөрдөм, хөгжилтэй адал явдал эхлэнэ.

Харанхуйн хүч хайртай нутагт нь заналхийлж 6 найз Экүэстриа руу үл мартагдах аялал хийх ба тэнд тэд шинэ найз нартай учирж, нөхөрлөлийн шидээр эх нутгаа аврах гайхамшигт аялалдаа саад бэрхшээлийг хэрхэн давахыг та бүхэн энэ хүүхэлдэйнээс сонирхоорой

Банхар, Мазаалай хоёр сайн найзууд бөгөөд тэд үргэлж өөрсдийнхөө мэдлэг оюуныг сорихын тулд түргэн хэллэг, оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав гэх мэт ардын аман зохиолыг бие биенээсээ сонирхолтой байдлаар асуун хэлэлцэж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Мөн тэд сайхан сэтгэлтэй учир мэддэг зүйлсээ бусдадаа харамгүй хуваалцдаг.

Нийт 8 с 1 -24 харуулж байна