Бид хажуудаа мангас өсөж байгааг мэддэггүй гэхдээ тэр мангас гэнэтхэн гараад ирдэггүй.Бид өөрсдөө ч мэдэлгүй буруу үлгэр дуурайл буруу үг хэллэг ,буруу нөлөөллөөрөө гэм зэмгүй хорхойд ч хоргүй нэгнийг мангас болгон өсгөж бэлдэж байж магадгүй.Үр хүүхэддээ хэлэх үг хажууд нь хийх үйлээ цэгнэж бай.

Мэргэжлийн бүжигчин эмэгтэй Энхлэн найз залуу Санчиртайгаа үерхээд дөрвөн жил болж байгаа. Тэд анх бүжгийн зааланд танилцаж, сэтгэл зүрхээ холбон дурсамж дүүрэн цаг хугацааг өнгөрүүлсэн. Гэтэл Санчирын сэтгэл нь холдож, өөр бүсгүйд сэтгэл алдарч тэдний хайрын түүх хавцлын ирмэгт ирэх үед Энхлэн пянзны дэлгүүрт Шинэбаяр гэх зураач залуутай санамсаргүй байдлаар танилцана. Залуусын хайр дурлал цааш хэрхэн өрнөх бол.

Чин гүрний үеийн эрэлхэг зоригт чулуун цэргүүд болох Терракотачууд Оникс хэмээх аймшигт мангасуудын эсрэг газар доорх Янь хотод тулалддаг байлаа. Нэгэн удаа залуу цэрэг Магнус мангасын анд явж байхдаа Жэйд хэмээх залуу бүсгүйтэй уулзаж тэд хамтдаа энх тайвныг авчрахын тулд Янь хотын гүн рүү аялж, мангасуудын дайралтыг зогсоох аргыг олохоор шийднэ. Гэвч зорьсон газарт нь хэний ч төсөөлж байгаагүй нэгэн гайхалтай нууц байсныг тэд мэдсэнгүй.

Сургууль дээрээ хоноглох болсон 5 сурагч хараалтай ангийн үүдийг нээснээр учир битүүлэг элдэв зүйлс үзэгдэж, сонсогдож, мэдрэгдэж, ар араасаа адармаатай үйл явдлууд хөвөрсөөр л ...Тэд энэ шөнийг давж чадах болов уу?

Энэхүү кинонд 23 настай үзэсгэлэнт бүсгүй Азжаргалын амьдралд хандах хандлага хэрхэн төлөвшиж бие хүн болох талаар өгүүлнэ.

Энэхүү кинонд 23 настай үзэсгэлэнт бүсгүй Азжаргалын амьдралд хандах хандлага хэрхэн төлөвшиж бие хүн болох талаар өгүүлнэ.

Их сургуулийн оюутны байранд хамтдаа амьдардаг гурван найз хөдөө нэгнийхээ ээжид дуудагдан очсоноор үйл явдал эхэлнэ. Тэд очсон газраа удах бодолгүй байсан ч нэгэн охинд зэрэг татагдсанаар тэд нэгнээсээ өрсөж охинд таалагдах гэж хичээснээр, тэдний хоорон дахь өрсөлдөөн улам ширүүссээр хүнд хүнд сорилтуудтай нүүр тулна.

Хишигээ, Дондог хоёр хөршүүд боловч өстөн юм шиг байдаг. Тэдний хүүхдүүд хоорондоо хайр сэтгэлтэй болсныг мэдсэнээр үйл явдал хурцдаж эхлэнэ

Бие биендээ хайртай Хунаа, Тулга хоёрын хайр аз жаргалтай үргэлжлэх боловч нэг л өдөр гадаадад сурахаар найз залуугаа орхин явна. Энэ явдлаас хойш Тулгаас холбоо тасарсан Хунаа найзуудын хамт аялалд гарах бөгөөд энэ аялал санаад оромгүй үйл явдал төсөөлөөгүй хүнтэй таарна.

Монгол улсын түүхэн удирдагч Ю.Цэдэнбалын хайр сэтгэл, амьдралын замнал, эрх мэдэл, эмгэнэлт хувь тавиланг түүхэн бодит үнэн зөвөөр, уран сайхны аргаар харуулна.

Монгол улсын түүхэн удирдагч Ю.Цэдэнбалын хайр сэтгэл, амьдралын замнал, эрх мэдэл, эмгэнэлт хувь тавиланг түүхэн бодит үнэн зөвөөр, уран сайхны аргаар харуулна.

Хүн өөрийн жаргалыг хөөн, бие биенээ хүндэтгэхгүйгээр архи, дарсыг хэтрүүлэн хүртснээр амьдралд итгэх итгэлгүй болно. Өөрийн болон бусдын амьдралд хүндэтгэх хэрэгтэйг харуулсан бүтээл юм.

Эрх танхи өссөн айлын ганц охин Хүслэнд амьдрал дэндүү аз жаргалтай хэрнээ гунигтай санагдах үе олон. Багадаа хаяад явсан аавыгаа үзэн ядаж, бүх л эрчүүд тийм юм шиг санаж явсан түүнд амьдрал тийм амар байгаагүй ч бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болно...

Та хоёрхон секундын дотор хэн нэгэнд дурлаж үзсэн үү. Тэр мэдрэмж хайр болож чадах болов уу, эсвэл зүгээр л шохоорхол уу...

Баячуудын хүүхдүүд сурдаг төлбөртэй сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд болон багшийн хооронд болж буй үйл явдлаар манай нийгэмд байгаа эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай баян чинээлэг хүмүүс гэмт хэрэг үйлдлээ гэхэд ямар ч хариуцлага хүлээдэггүй, харин жирийн хүмүүс яаж шударга бус энэ нийгмийн золиос болдгийг харуулсан.

Үндэсний их баяр наадмыг угтсан уламжлал болсон контент бол ''Оддын бэсрэг наадам'' юм. Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд, чөлөөи уран бүтээлчид, нийтийн болон рок попын дуучид, хошин урлагийн хамтлагууд, гээд соёл урлаг спортын алдартан одуудыг цуглуулж бэсрэг наадам зохион байгуулдаг.

TV5 Телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг ''Оддын бэсрэг наадам'' 2022

40-н настай Батаа, 20-н настай Зулаа нар санамсаргүй байдлаар зам дээр тааралдаж, тэдний дунд үл ойлголцол үүснэ. Маргааш нь тэдний бие хоорондоо солигдож тэдэнд маш том асуудал гарч ирнэ. Тэд нэгнээ огт танихгүй бөгөөд, чухам юуны учир хоорондоо солигдсон шалтгааныг олж мэдэхийг хичээх боловч олон саад бэрхшээлтэй тулгарна.

Энэ жилийн хамгийн ТОМ, хамгийн ХОРЧИН шоу

Хөл бөмбөгийн дэлхийн аваргад оролцох хүсэл эрмэлзэлтэй залуу сохор номин орон нутгийн алтны уурхайг нь булаах гэсэн шуналт хорон санаатны эсрэг боссоноор хэний ч тааварлаагүй эргэлт гаргаж баатар болно.

Энгийн л нэг оффисийн ажилтан Чан-дул-ын амьдардаг хот руу "бухимдал үүсгэгч" мангас дайрснаар ажилгүй болжээ. Ийнхүү Чан-дул Ку доктор болон найзуудынхаа хамт “Stress Zero” гэх эрч хүчний ундааг зарж, олсон мөнгөөрөө хотоос зугтахаар болно. Гэвч тэдний энэхүү ундаа л төрөлх хотыг нь тус мангасаас аврах цор ганц зэвсэг гэдгийг тэд мэдсэнгүй...

Төгөлдөр гадаадад сургууль төгсөж ирээд олон жил болсон тул аав ээж нь зэмлэжээ. Төгөлдөр аавдаа уурлаж гэрээсээ гарч яваад туслах малчин хайсан Ганболдтой таарч хөдөө явснар үйл явдал өрнөнө.

Багаасаа найзалсан гурван найзын нэг нь хорт хавдар туссан гэдгийг мэдсэнээр адал явдал эхлэнэ. Зожиг, Ноомой, Зандан цагийг зөвхөн гурвуулхнаа өнгөрүүлдэг тэдний хувьд цоо шинэ зорилго урдаа тавьцгааж хийхийг хүсдэг зүйлсийн жагсаалт гаргаж хийж эхэлнэ. Гэнэтийн энэ бүх өөрчлөлт тэднийг санаанд оромгүй адал явдлуудтай учруулах болно.

Багаасаа найзалсан гурван найзын нэг нь хорт хавдар туссан гэдгийг мэдсэнээр адал явдал эхлэнэ. Зожиг, Ноомой, Зандан цагийг зөвхөн гурвуулхнаа өнгөрүүлдэг тэдний хувьд цоо шинэ зорилго урдаа тавьцгааж хийхийг хүсдэг зүйлсийн жагсаалт гаргаж хийж эхэлнэ. Гэнэтийн энэ бүх өөрчлөлт тэднийг санаанд оромгүй адал явдлуудтай учруулах болно.

Нийт 545 с 1 -24 харуулж байна