Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн сансар судлалд асар их дэвшил гаргаж, олон гариг дээр судалгааны станцуудыг байгуулсны нэг нь “Gemini” олон улсын төсөл байлаа. Тус төсөлд ажиллах астрофизикчид сансраас үл таних дохио хүлээн авах ба уг дохио дэлхийд ноцтой аюул учруулж болзошгүйг олж илрүүлжээ. Ийнхүү дохионы эх үүсвэрийг олох хэрэгтэй болсноор судалгааны багийнхан гайхалтай, нууцлаг, аюултай аялалд гарна.

Ин-а найзуудынхаа хамт далайн эрэг рүү аялахаар явж замдаа төөрөн орхигдсон тоглоомын цэнгэлдэх хүрээлэнд ирнэ. Тус хүрээлэнд нэгэн аймшгийн агуй байх ба хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байлаа. Тэд өөрсдийн аяллыг улам сонирхолтой болгох үүднээс тус байшин руу нар жаргасны дараа орохоор болов. Гэвч тус байшин дотор нэгэн аймшигт нууц тэднийг хүлээж байгааг хэн нь ч мэдсэнгүй. Үхэгсдийн шивнэхийг хэзээ ч бүү сонс

"Луугийн үүр"-н гишүүн байсан Ён-чан сэтгүүлчээр ажиллах болжээ. Нэгэн томоохон улс төрчийн авилгын хэргийг судалж байгаад ор сураггүй алга болсон охидын тухай олж мэднэ. Ийнхүү тэрээр "Луугийн үүр"-ээс тусламж хүсэхээр болж, түүний аюултай, нууцлаг адал явдал эхэлнэ.

Томоохон нэвтрүүлгийн багт ажилладаг Еэ-жи-г бүдүүн, царай муутай хэмээн хүмүүс дорд үзэснээс болж маш их сэтгэл гутралд ороод байлаа. Нэгэн удаа түүнд “гоо сайхан бэлэглэгч ус”-ны танилцуулга ирнэ. Тус бүтээгдэхүүн нь хүний биеийг гайхалтай төгс хэлбэртэй болгоод зогсохгүй, царай төрхийг ч өөрчлөх шидтэй ажээ. Ийнхүү Еэ-жи яг л тус танилцуулга дээрх шиг өөрчлөгдөхийг хүссэнээр түүний аюулт адал явдал эхэлнэ.

Бид хажуудаа мангас өсөж байгааг мэддэггүй гэхдээ тэр мангас гэнэтхэн гараад ирдэггүй.Бид өөрсдөө ч мэдэлгүй буруу үлгэр дуурайл буруу үг хэллэг ,буруу нөлөөллөөрөө гэм зэмгүй хорхойд ч хоргүй нэгнийг мангас болгон өсгөж бэлдэж байж магадгүй.Үр хүүхэддээ хэлэх үг хажууд нь хийх үйлээ цэгнэж бай.

Болзооны сайт дээр танилцсан нууцлаг бүсгүйтэй найз охиноо араар нь тавьснаар Франклин түүнийг өөрийн болгох гэсэн шуналд автана. Уулзсаны дараа бүсгүй ор сураггүй алга болж, залуу түүнийг хайхын тулд өөрийн найз Брэндоноос тусламж гуйх боловч найз нь ч мөн өөрийн гэсэн нууцтай байлаа. Брэндон түүний найз охин Кандидатай амрагийн холбоотой байв. Интернэтийн эрэн үеийнхэнд зориулсан энэхүү эротик нь таныг технологи, секс хоёр мөргөлддөг харанхуй ертөнц рүү аваачна.

Чин гүрний үеийн эрэлхэг зоригт чулуун цэргүүд болох Терракотачууд Оникс хэмээх аймшигт мангасуудын эсрэг газар доорх Янь хотод тулалддаг байлаа. Нэгэн удаа залуу цэрэг Магнус мангасын анд явж байхдаа Жэйд хэмээх залуу бүсгүйтэй уулзаж тэд хамтдаа энх тайвныг авчрахын тулд Янь хотын гүн рүү аялж, мангасуудын дайралтыг зогсоох аргыг олохоор шийднэ. Гэвч зорьсон газарт нь хэний ч төсөөлж байгаагүй нэгэн гайхалтай нууц байсныг тэд мэдсэнгүй.

Бизнес нь дампуурснаас болж санхүүгийн хувьд хүндхэн байдалд байсан Жун-ман халуун усны газраас цүнх дүүрэн мөнгө олно. Тэр өөрт нь аз тохиолоо гэж бодон цүнхийг нууж, үйлчлүүлэгчид багасах үед авч гарах санаатай байсан ч цүнхийг олсон мөчөөс эхлэн үгээр хэлэхийн аргагүй таагүй хувь заяа түүнийг хүлээж байсныг мэдсэнгүй. Учир нь тэр цүнх бол маш аюултай мөнгөний тоглоомын эхлэл байлаа...

Гэр бүлийнхээ хараалын учрыг олж мэдэхээр Эми үл таних нэгний хамтаар хараал хаанаас эхлэлтэйг мөрдөнө...

Хөл бөмбөгийн дэлхийн аваргад оролцох хүсэл эрмэлзэлтэй залуу сохор номин орон нутгийн алтны уурхайг нь булаах гэсэн шуналт хорон санаатны эсрэг боссоноор хэний ч тааварлаагүй эргэлт гаргаж баатар болно.

Асуудалтай өсвөр насны охин Shall We Play? нэртэй тоглоом татаж авна. Тэрээр өнгөрснөөсөө ангижрах гэсэн боловч өөрийн мэдэлгүй тоглоомонд донтож орхино.

Энгийн л нэг оффисийн ажилтан Чан-дул-ын амьдардаг хот руу "бухимдал үүсгэгч" мангас дайрснаар ажилгүй болжээ. Ийнхүү Чан-дул Ку доктор болон найзуудынхаа хамт “Stress Zero” гэх эрч хүчний ундааг зарж, олсон мөнгөөрөө хотоос зугтахаар болно. Гэвч тэдний энэхүү ундаа л төрөлх хотыг нь тус мангасаас аврах цор ганц зэвсэг гэдгийг тэд мэдсэнгүй...

Халамжтай аав, чадварлаг ажилтан Сон-гю банканд менежерээр ажилладаг бөгөөд өглөө бүр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг. Гэвч нэгэн өглөө дугаараа нууцалсан дуудлага ирж, "машинаасаа буух л юм бол бөмбөг тэсэрнэ" хэмээн хэлснээр түүний амьдрал орвонгоороо эргэх нь тэр...

Мэдди, Кэлли, Лэйси нар бол дотны найзууд. Тэд ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид бөгөөд сургуулийнхаа хамгийн халуухан охид болохыг хичээж байлаа. Гэвч тэдний сошиал хаягтаа оруулсан ганц пост нь тэднийг амьдарлыг орвонгоор нь эргүүлэх нь тэр. Үүнээс болж Кэлли, Лэйси нар нийлэн Мэддиг гүтгэж, Мэдди амиа хорлосоноор түүнийг буруугүй гэдэгт итгэж байсан ганцхан хүн болох ээж Гвен нь хэргийн учрыг тайлахаар шийднэ. Жинхэнэ хэрэгтэн хэн байв?

Даниэль нууц амрагтайгаа байхын тулд нөхрөө алан, бяцхан охин Каллигаа дагуулан зугтана. Гэвч зугтах замдаа цагдаа нарт баригдан, охин Каллигаа мөнхийн дайсан нь болох Никкид үлдээхээс өөр аргагүй болжээ. Ийнхүү олон жилийн дараа Даниэль шоронгоос суллагдан ирэхдээ охин Каллигаа авахаар Никкигийнд зочилсноор тэдний аюултай, адармаатай өдрүүд эхэлнэ.

Шиа Тиан сүүлийн хэдэн жил цаг хугацааны машин бүтээх төсөл дээр туслах эрдэмтнээр ажиллаж байгаа. Гэвч төсөл амжилттай болох мөчид хэсэг хүмүүс хүүг нь барьцаалан, хөнөөнө. Ийнхүү тэрээр хүүгээ аврахын тулд цаг хугацааны машиныг ашиглан өнгөрсөн рүү буцсанаар түүний аюул дагуулсан адал явдал эхэлнэ.

Аймшигт харийнхны халдлагаас дэлхий ертөнцийг аварснаас хойш Ray, Anna, Tyler, Halle, Eisuke нар амар тайван амьдарч, ахлах сургуулиа төгсөн, их сургуульд орцгоожээ. Гэвч дахин нэг удаа дэлхий ертөнцөд харийнхны аюул заналхийлж эхлэх нь тэр. Ийнхүү хайртай бүхнээ хамгаалахын тулд таван найз дахин нэгдэн, одоогоос 330 сая жилийн өмнөх үе рүү буцан, Зета гаригийнхантай тэмцэх хэрэгтэй болно.

Нэг ангийн найзууд сургуулийнх нь сурагч харийнханд хулгайлагдаад эргэж ирсэн тухай олж мэдэх ажээ. Ийнхүү сурагчид саваагүй зандаа хөтлөгдөн тус харийнхны түүх үнэн эсэхийг шалгахаар шийднэ. Гэвч тэд энэ хэргийн цаана дэлхийг ч аюулд оруулж мэдэх нэгэн нууц нуугдаж байгааг мэдсэнгүй.

Цэрэггүй бүсэд харуулд гарч байсан цэргийн хороо ганцхан шөнийн дотор ор сураггүй алга болно. Батлан хамгаалах яамнаас тус хэргийг судлуулахаар тусгай баг явуулах боловч амьд үлдсэн ганц гэрч нь комад орсон тул хэргийн учрыг олоход хүндрэлтэй байлаа. Гэнэт хаа нэгтэйгээс алга болсон хорооны дарга гарч ирснээр тусгай багийнхны амь өрссөн түүх эхэлнэ.

Дахин төлөвлөлтөөс болж гэрээсээ шударга бусаар хөөгдсөн оршин суугчид жагсаал хийхээр болжээ. Гэвч тус жагсаалыг Засгийн газрын тушаалаар цагдаа нар хүчээр болиулах гэж оролдсоноос болж 16 настай энгийн нэгэн хүү мөн 20 настай цагдаагийн албан хаагч амь үрэгдэн, асуудал улам хурцадна...

Дэлхийн хэмжээний од бэлтгэдэг томоохон сургууль болох “Shining Star” сургуулийн зүгээс “Сарны хатан” хэмээх сонгон шалгаруулалтыг зарлана. Энэхүү тэмцээнд оролцохын тулд сургуулийн бүхий л сурагчид өрсөлдөх ба тэдний дунд шинэхэн дэбютээ хийсэн “New Melody” хамтлаг багтаж байлаа. Гэвч сургуулийн захирал Каллиоп багийн гишүүдийг хооронд талцуулж эхэлснээр тэдний тэмцээнд ялах боломж буурч эхэлнэ. Авъяаслаг охидын хамтлаг тэмцээнд ялж чадах болов уу?

Кандейс бол өргөж авсан эцэг эх дээрээ өссөн нэгэн. Тэрээр нэгэн удаа онлайн ДНХ-н шинжилгээнд хамрагдсанаар өөрийн төрсөн эцэг эхийг үл хөдлөх хөрөнгийн салбарын магнат Мэйсоныхон гэдгийг олж мэджээ. Ийнхүү Кандэйс сэтгэл догдлон тэдэнтэй уулзахаар шийдсэн ч Мэйсоныхон түүнээс эсрэг бодолтой байсан талаар мэдсэнгүй. Учир нь тэд өөрсдийн нууцыг хамгаалахын тулд төрсөн охиноо хөнөөхөд ч бэлэн байлаа.

Киноны зураг авалтын ажлаар Филиппинд ирсэн залуус усанд шумбалтыг ажилтнуудтай танилцаж, зураг авалтын зөвлөгөө авахаар болно. Гэвч арал дээр ирсэн цагаас удалгүй тэд эртний танилууд бөгөөд ямар нэгэн зүйлийг түүнээс нуугаад байгааг олж мэднэ.

Алиса Селезнева бол 2093 оны дэлхий дээр амьдардаг бяцхан охин. Тэрээр сэргэлэн цовоо бөгөөд үргэлж шинийг сурч мэдэхийн төлөө байдаг. Алисатай хамт сансар огторгуйгаар аялахад бэлэн үү?

Нийт 288 с 1 -24 харуулж байна