Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн сансар судлалд асар их дэвшил гаргаж, олон гариг дээр судалгааны станцуудыг байгуулсны нэг нь “Gemini” олон улсын төсөл байлаа. Тус төсөлд ажиллах астрофизикчид сансраас үл таних дохио хүлээн авах ба уг дохио дэлхийд ноцтой аюул учруулж болзошгүйг олж илрүүлжээ. Ийнхүү дохионы эх үүсвэрийг олох хэрэгтэй болсноор судалгааны багийнхан гайхалтай, нууцлаг, аюултай аялалд гарна.

Молдавийн элчин сайд гэр бүлийн хамт Германд ирнэ. Тэднийг хамгаалахаар Германы засгийн газраас шинэхэн цагдаа Тео, шилдэг мөрдөгч Лук болон бусад цагдаагийн ажилтнуудыг томилжээ. Гэвч хэрэг явдал буруугаар эргэснээр элчин сайдын охин Маша барьцаалагдчихав. Ийнхүү Машаг аврахын тулд Тео, Лук хоёр нэгдэн хөгжилтэй, аюултай адал явдалд гарна.

"Луугийн үүр"-н гишүүн байсан Ён-чан сэтгүүлчээр ажиллах болжээ. Нэгэн томоохон улс төрчийн авилгын хэргийг судалж байгаад ор сураггүй алга болсон охидын тухай олж мэднэ. Ийнхүү тэрээр "Луугийн үүр"-ээс тусламж хүсэхээр болж, түүний аюултай, нууцлаг адал явдал эхэлнэ.

Сургуулийнхаа хамгийн чадварлаг тулаанч Сан-су нэгэн удаа “Мингүк” хэмээх бүлгэмийнхэнтэй тулалдаж, ялна. Гэвч түүнд хорссон бүлгэмийнхэн Сан-сугийн найз Мин-жэгээс өшөө авах нь тэр. Ийнхүү найзынхаа өшөөг авахын тулд шууд тулалдахын оронд нэгэн ахлах сургуулиас зохион байгуулдаг чөлөөт тулааны тэмцээнд орохыг санал болгосоноор тэдний ширүүн өрсөлдөөн эхэлнэ.

Эртний түүхэнд нэгэн нууцлаг булш хүмүүсийн хувь заяаг өөрчилдөг хэмээн өгүүлжээ. Ким овогтнууд булшийг гартаа оруулж, Чусоны эрх мэдлийг олж авахыг санаархавч уг булш нь зөвхөн хувь заяаг өөрчлөөд зогсохгүй, Чусонд хоёр хаан бий болгож, эмх замбараагүй байдал үүсгэдэг гэдгийг тэд мэдсэнгүй. Ийнхүү Хун-сон агь болон эртний түүх судлаач Чэ-сан нар нэгдэн Ким овогтнуудын эсрэг зогсохоор шийдсэнээр Чусоны бас нэгэн нууцлаг адал явдал эхэлнэ.

Жун-гү бол эгэл даруу, зодолдохдоо муу тул үргэлж л сургуулийнхаа хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байлаа. Гэвч нэгэн өдөр сургуульд нь Чэ-ён гэх охин шилжиж ирэн, Жун-гүг аварснаар түүний амьдрал огцом өөрчлөгдөх ажээ. Жун-гү болон Чэ-ёны хөгжилтэй, хөгтэй адал явдлыг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Чин гүрний үеийн эрэлхэг зоригт чулуун цэргүүд болох Терракотачууд Оникс хэмээх аймшигт мангасуудын эсрэг газар доорх Янь хотод тулалддаг байлаа. Нэгэн удаа залуу цэрэг Магнус мангасын анд явж байхдаа Жэйд хэмээх залуу бүсгүйтэй уулзаж тэд хамтдаа энх тайвныг авчрахын тулд Янь хотын гүн рүү аялж, мангасуудын дайралтыг зогсоох аргыг олохоор шийднэ. Гэвч зорьсон газарт нь хэний ч төсөөлж байгаагүй нэгэн гайхалтай нууц байсныг тэд мэдсэнгүй.

Дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогч Жан Сэ-чол-д орон нутгийн иргэдийн жагсаалыг тараах ажил ирнэ. Жагсаалын үеэр үзэсгэлэнт хуульч Су-хёнтой таарч анхны харцаар дурласан ч Су-хён "тэргүүн хатагтай" болохыг мөрөөддөг тул өөрийг нь сонирхохгүй байлаа. Ийнхүү хайрынхаа төлөө Сэ-чол амьдралдаа огцом өөрчлөлт хийж, сонгуульд нэр дэвшихээр болно. Гэвч түүний энэхүү шийдвэрийг бүлгэмийнх нь гишүүд болон өрсөлдөгчид нь зүгээр хараад суух болов уу?

"Луугийн үүр" бол гаднаасаа энгийн л нэг Хятад дэн буудал ч үнэндээ хууль бус хэргүүдийг таслан зогсоох нууц байгууллага ажээ. Тэд хуулийн дагуу шийдэгдэж чадаагүй хэргүүдийг шүүн шийдвэрлэж, энгийн хүмүүст тусалдаг байлаа. Гэвч тэдний ойролцоогоос нэгэн томоохон байгууллагын захирлын хүүгийн цогцос олдсоноор хэрэг явдал буруугаар эргэнэ. Учир нь хэргийн гол сэжигтэн нь тус байгууллагын гишүүн байлаа.

Тоби бол мэргэжлийн автомашины уралдааны нисгэгч. Хамтрагчдаа хууртан шоронд орсноор түүний амьдрал бүхэлдээ сүйрнэ. Олон жилийн дараа шоронгоос гарч өшөөгөө авахын тулд гудамжны уралдаанд оролцох болсноор түүний аюул дагуулгсан адал явдал эхэлнэ.

Хөл бөмбөгийн дэлхийн аваргад оролцох хүсэл эрмэлзэлтэй залуу сохор номин орон нутгийн алтны уурхайг нь булаах гэсэн шуналт хорон санаатны эсрэг боссоноор хэний ч тааварлаагүй эргэлт гаргаж баатар болно.

ЗХУ-н дэслэгч Германы цэргүүдэд олзлогдсоноор түүнийг танк эсэргүүцэгч зэвсгийг турших амьд бай болгохоор төлөвлөөд байлаа. Гэвч тэр бууж өгөлгүй, хамт олзлогдсон нөхөдтэйгөө нэгдэж, Германчуудын туршилтыг өөрсдийнх нь эсрэг ашиглах төлөвлөгөө боловсруулна. Энэхүү амь өрссөн төлөвлөгөөний тухай Дэлхийн 2-р дайны үеийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Авьяаслаг боксчин Тарас спортоороо карьераа өсгөж, амжилт өөд тэмүүлэхийг хүсдэг. Гэвч ээжийнх нь эмчилгээний төлбөр яаралтай хэрэг болсноор Тарас карьераа орхин гудамжны тулаануудад орохоор шийдэж, Скульскийн гэмт бүлэглэлийнхэнтэй тэмцэх хэрэгтэй болно. Түүний өмнө ялаад ээжийгээ аврах эсвэл ялагдаад бүхнээ алдах гэсэн сонголт л байв...

Нэгэн тосгонд залуу бүсгүйчүүд нууцлагдмал байдлаар алга болсон хэрэг ар араасаа гарсаар байв. Ийнхүү домогт чөтгөрийн ангууч Пу Сонг Лин хэргийн учрыг тайлахаар тус тосгонд иржээ. Гэвч түүний замд хүчирхэг чөтгөрүүд саад болсноор түүний хөгтэй, аюултай адал явдал эхэлнэ.

Энгийн л нэг оффисийн ажилтан Чан-дул-ын амьдардаг хот руу "бухимдал үүсгэгч" мангас дайрснаар ажилгүй болжээ. Ийнхүү Чан-дул Ку доктор болон найзуудынхаа хамт “Stress Zero” гэх эрч хүчний ундааг зарж, олсон мөнгөөрөө хотоос зугтахаар болно. Гэвч тэдний энэхүү ундаа л төрөлх хотыг нь тус мангасаас аврах цор ганц зэвсэг гэдгийг тэд мэдсэнгүй...

Баян айлын хүү Пак Чэ-мин “Better World” хэмээх клубийг ажиллуулдаг ба компьютерийн тал дээр суутан гэж нэрлэгдэхүйц авъяаслаг нэгэн. Гэвч аавынх нь компани хакеруудын халдлагад өртөн томоохон хохирол амсах ба асуудлыг шийдэх ганцхан зам нь тус хэргийн эздийг олох байлаа...

Алдарт археологич Жэк, Энэтхэгийн профессор Ашмита нараар удирдуулсан хоёр баг алдагдсан эрдэнэс Магадаг олохоор Дубайн мөсөн агуйгаас Энэтхэгийн уулын сүм рүү аялалд гарчээ. Гэвч тэдний замд эртний эдлэлүүдийг хулгайлан өндөр үнээр зардаг дээрэмчдийн баг саад болсноор хөгжилтэй, хөгтэй адал явдал эхэлнэ.

Хуучин хөлсний цэрэг байсан хэсэг нөхөд дахин нэгдэж гадаадын тагнуулын агентлагийн эзэмшилд байдаг ачааны машин дүүрэн эм тариаг дээрэмдэн, тусламж хэрэгтэй дүрвэгсдийн хуаранд хүргэхээр төлөвлөжээ. Гэтэл тэдний олзолсон ачааны машин дүүрэн хууль бус алт байх нь тэр. Тэд хэн нэгний давхар "тоглоом"-д орсон, үүнийгээ залруулахын тулд ихээхэн цус урсгахаас аргагүй байдалд орсноо хожимдож ухаарна.

Шиа Тиан сүүлийн хэдэн жил цаг хугацааны машин бүтээх төсөл дээр туслах эрдэмтнээр ажиллаж байгаа. Гэвч төсөл амжилттай болох мөчид хэсэг хүмүүс хүүг нь барьцаалан, хөнөөнө. Ийнхүү тэрээр хүүгээ аврахын тулд цаг хугацааны машиныг ашиглан өнгөрсөн рүү буцсанаар түүний аюул дагуулсан адал явдал эхэлнэ.

Карим бол хөлсний цэрэг. Тэр дайны хөлд нэрвэгдсэн Сириэс олон жилийн дараа Итали руугаа буцахаар шийднэ. Тэрээр аймшигт өнгөрснөө мартаж, зүгээр л амьдралаа хөөхөөр шийдэвч түүний энэ шийдвэр асар их төлөөстэйг тэр мэдсэнгүй...

Аймшигт харийнхны халдлагаас дэлхий ертөнцийг аварснаас хойш Ray, Anna, Tyler, Halle, Eisuke нар амар тайван амьдарч, ахлах сургуулиа төгсөн, их сургуульд орцгоожээ. Гэвч дахин нэг удаа дэлхий ертөнцөд харийнхны аюул заналхийлж эхлэх нь тэр. Ийнхүү хайртай бүхнээ хамгаалахын тулд таван найз дахин нэгдэн, одоогоос 330 сая жилийн өмнөх үе рүү буцан, Зета гаригийнхантай тэмцэх хэрэгтэй болно.

Нэг ангийн найзууд сургуулийнх нь сурагч харийнханд хулгайлагдаад эргэж ирсэн тухай олж мэдэх ажээ. Ийнхүү сурагчид саваагүй зандаа хөтлөгдөн тус харийнхны түүх үнэн эсэхийг шалгахаар шийднэ. Гэвч тэд энэ хэргийн цаана дэлхийг ч аюулд оруулж мэдэх нэгэн нууц нуугдаж байгааг мэдсэнгүй.

Сеан олон жилийн өмнө алга болсон дүүгээ олохоор цагдаа болсон бөгөөд дүүгийнхээ хэргийг нууцаар мөрдөж байх хугацаандаа Лин хэмээх бүсгүйтэй уулзана. Лин мөн л Сеаны адил алга болсон дүүгээ хайж байсан тул тэд хамтран хэргийг цааш судлахаар болж хэргийн гүн рүү нэвтрэх тусам тэднийг маш аюултай хүний наймааны хэргүүд хүлээж байсныг мэдсэнгүй.

Сеан олон жилийн өмнө алга болсон дүүгээ олохоор цагдаа болсон бөгөөд дүүгийнхээ хэргийг нууцаар мөрдөж байх хугацаандаа Лин хэмээх бүсгүйтэй уулзана. Лин мөн л Сеаны адил алга болсон дүүгээ хайж байсан тул тэд хамтран хэргийг цааш судлахаар болж хэргийн гүн рүү нэвтрэх тусам тэднийг маш аюултай хүний наймааны хэргүүд хүлээж байсныг мэдсэнгүй.

Нийт 419 с 1 -24 харуулж байна